Украины дайнд Оросын 700 гаруй мянган цэрэг амиа алдсан гэсэн тооцоо гарчээ

Хуваалцах:
Украины дайнд Оросын 700 гаруй мянган цэрэг амиа алдсан гэсэн тооцоо гарчээ

Шинэ тооцоогоор ОХУ  Украин руу довтолсноос хойш буюу таван жилийн хугацаанд 700 мянга гаруй Оросын цэрэг амиа алдсан талаар Медуза, Медиазона зэрэг хэвлэлүүд энэ талаар мэдээлсэн байна. Тэд Беларусийн Кибер "Партизанс" болон "Чимээгүй Хэрээ" гэсэн хоёр хакерын бүлэглэл Оросын улсын статистикийн агентлагийн мэдээлэлд саяхан нэвтэрч, мэдээллийн агентлагуудад нийтэлсэн мэдээллийг ашиглан тооцоолсон байна. ОХУ 2022 оны 02 дугаар сард Украинд халдсан билээ.

"Meduza" болон "Mediazona" хэвлэлүүд Оросын талын хохирлын тооцоог голчлон өв хөрөнгө өвлөхтэй холбоотой бүртгэлийн мэдээлэлд үндэслэн хөтөлж ирсэн байна. "Radio Free Europe/Radio Liberty" (RFE/RL)-ийн мэдээлснээр, шархадсан болон сураггүй алга болсон хүмүүсийг нэмж тооцвол Оросын нийт хохирол хоёр саяас давж болзошгүй байна. Энэ нь тус улсын Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш оролцсон бүх дайны нийт хохирлоос ч их үзүүлэлт юм.

Энэхүү тоо баримт нь Их Британи, Нидерландын тагнуулын албад зэрэг бусад эх сурвалжийн гаргасан тооцоололтой дүйцэж байна. Украин улс ч мөн хүн амын тоотой нь харьцуулахад өндөр хохирол амсаад байна. АНУ-д төвтэй Стратеги, олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тооцооллоор, 06 дугаар сарын байдлаар тус мөргөлдөөнд Украины 125,000-аас 150,000 орчим цэрэг амь үрэгджээ. Мөн тус тайланд дурдсанаа 06 дугаар сарын байдлаар Оросын талд 400,000-аас 450,000 орчим цэрэг амь үрэгдсэн байна. Тус төвийн тайланд "Оросын хохирол, амь үрэгдэгсдийн тоо үнэхээр цочирдмоор байна" гэж тэмдэглэжээ. "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ямар ч их гүрэн дайны үеэр ийм хэмжээний хохирол, амь үрэгдэгсдийг амсаж байгаагүй байна.

https://www.yahoo.com/news/world/articles/more-700-000-russian-soldiers-232238978.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих