
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбар 2026 оны намрын ургацын эцсийн мэдээг Засгийн газарт танилцууллаа. Энэ жилийн тухайд нэлээн олон арга хэмжээ хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 1990-ээд оноос хойш хамгийн их ургацыг энэ онд хурааж авлаа. 910 иргэн, аж ахуйн нэгж 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл авсан. Мөн хаврын тариалалтын үеэр шатахууны асуудал эхэлж байсан үед үйл ажиллагааг нь тасралтгүй явуулахын тулд 1245 иргэн, аж ахуйн нэгжид 8000 орчим тонн түлш шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлсэн. Үүний үр дүнд 2026 оны хувьд 1.4 сая тонн ургац хурааж авсан байна. Үүний 574 мянган тонн үр тариа хурааж авсан. Үүнээс 520 орчим мянган тонн улаанбуудай, 170 орчим мянган тонн төмс, 210 орчим мянган тонн хүнсний ногоо авсан. Мөн тэжээлийн ургамал 394 мянган тоо, тосны ургамал 57 мянган тонн гэсэн үзүүлэлттэй байна. Тиймээс хүн амын гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 80 орчим хувийг хангах боломжтой боллоо" гэв.




