С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно

Хуваалцах:
С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ нарийн судалж байж тодорхой болгоно

Хугацаанаас өмнө Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн У.Хүрэлсүх төрийн тэргүүний тамгаа УИХ-ын дарга С.Бямбацогтод шилжүүлэн өгсөн юм.  С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхдээ ямар хуулийн зохицуулалтаар хэрхэн ажиллах талаар УИХ-ын дарга С.Бямбацогт  мэдээлэл өглөө.  Тэрбээр "1993 онд Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан заалтын дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана. Дараагийн шинэ Ерөнхийлөгчийг ард түмний санал хураалтаар сонгож, УИХ баталгаажуулж, томилох хүртэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж ажиллана.

Төрийн тэргүүн бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхтэй. Анх удаа үүсэж буй харилцаа учраас хуулийн хүрээнд яаж зохицуулах, яаж үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Юуны өмнө ард түмнээ амар тайван байлгах, Монгол Улсын бүрэн эрхт байдалд анхаарна. 

Зайлшгүй тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдээс хэрэгжүүлнэ. Бусад тохиолдолд хэрэгжүүлэхгүй байх зарчим барьж ажиллана. Анх удаа ийм тохиолдол үүссэн учраас хуулийн зохицуулалт шаардлагатай. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч 22 бүрэн эрхтэй. Бусад хуульд зааснаар 45 бүрэн эрхтэй юм билээ. Тиймээс нарийн судалж байж тодорхой болгоно" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх