Монгол Улсын Ерөнхийлөгчид ямар тохиолдолд хариуцлага тооцож, огцруулах вэ?

Хуваалцах:
Монгол Улсын Ерөнхийлөгчид ямар тохиолдолд хариуцлага тооцож, огцруулах вэ?

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлтээрээ болон бусдын шахалт шаардлагаар огцорч байсан тохиолдол байхгүй. Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зэрэг хуулиудад Ерөнхийлөгчид хариуцлага тооцох буюу огцруулах зохицуулалтыг ийнхүү тусгажээ. Тухайлбал, 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн хоёрдахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.

  • УИХ-ын нийт гишүүний 1/3-ээс доошгүй нь огцруулах саналыг албан ёсоор тавина.
  • Асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд шилжүүлнэ.
  • Цэц огцруулах үндэслэл (66.2.3, 66.2.4) байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
  • Үндэслэл тогтоогдвол УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар огцруулах эсэхийг шийднэ (35.2).
  • Маргаан гарвал Цэцийн Их суудлын хуралдаан эцэслэн шийднэ.

Үндсэн хуулийн 35 дугаар зүйл

  • Монгол Улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийг дангаар огцруулж чадахгүй, Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийн асуудлыг Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай.

66.1 Цэц маргааныг гурван замаар хянана

  • Иргэдийн өргөдөл, мэдээллээр,
  • Өөрийн санаачилгаар,
  • УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх эсвэл Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр,

66.2.3 Цэц Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан дүгнэлт гаргана.

66. 2.4 Цэц Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хянан дүгнэлт гаргана.

66.3.1 УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаараа дахин хянаж, эцсийн шийдвэрээ гаргана. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх