Ардчилсан нам "Онц их хурал"-аа хийлээ

Хуваалцах:
Ардчилсан нам "Онц их хурал"-аа хийлээ
Ардчилсан нам “Онц их хурал”-аа өнөөдөр Соёлын төв өргөөнд хийлээ. Ардчилсан намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид СТӨ-нд хуран цуглаж, намынхаа өнөөгийн нөхцөл байдал, дотоод асуудал, цаашдын чиг баримжааны талаар санал бодлоо илэрхийллээ.  Энэ үеэр АН-ын удирдлагууд үхээнц дорой. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн гишүүд нь шүүмжилж, санаж сэрэх цаг болсныг онцоллоо.  
 
Онц их хуралд 1500 орчим гишүүн оролцож, АН-ын гишүүн Б.Хурц "Эрх баригч нам өглөө бүр бидэнд бэлэг барьж байна. Тэр төдөн их наядыг идсэн, хулгайлсан гэж булхайгаа дэлгэж байна. Харин АН-д бол боломж байна. Хамтдаа урагшилъя хэмээв.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх