“The Remarried Empress” нээлтээ хийснээс хойш вэбтүүн хэлбэрийн уншилт 35 дахин өсжээ

Хуваалцах:
“The Remarried Empress” нээлтээ хийснээс хойш вэбтүүн хэлбэрийн уншилт 35 дахин өсжээ

"Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) вэбтүүнээс сэдэвлэн бүтээсэн цуврал Disney+ платформ дээр нээлтээ хийсний дараа уг вэбтүүнийг дэлхий даяар унших хандалт 35 дахин өссөн нь Солонгосын вэб контент болон олон улсын стриминг платформуудын хоорондын уялдаа холбоо, хамтын үр нөлөө улам бүр бэхжиж байгааг харуулж байна. “Webtoon Entertainment” компанийн ажиллуулдаг дижитал комик платформ болох “Naver Webtoon”-оос ням гарагт мэдээлснээр, 11 дүгээр сарын 03-наас 16-ны хооронд уг вэбтүүнийг дэлхий даяар уншсан тоо нь цувралын сурталчилгааны богино хэсэг (teaser trailer) гарахаас өмнөх үе буюу 08 дугаар сарын 12-ноос 25-ны хоорондох үзүүлэлттэй харьцуулахад ойролцоогоор 35 дахин нэмэгджээ.

Бүх хэл дээрх уншилтын тоо өссөн бөгөөд үүнээс Солонгос хэл дээрх уншилт 54 дахин, Англи хэл дээрх уншилт 35 дахин тус тус өссөн байна.  Арваннэгдүгээр сарын 3-нд нээлтээ хийсэн уг цуврал нь гарсан эхний гурав хоногтоо л тухайн платформ дээрх дотоодын бүтээлүүд дундаас дэлхий даяар хамгийн их үзэгдсэн цуврал болж түүхэнд бичигдээд байна. Бямба гарагийн байдлаар, стриминг үйлчилгээний статистик мэдээлэл цуглуулдаг "FlixPatrol" сайтад уг бүтээл нь Disney+ платформ дээрх Солонгос контентууд дундаа нэгдүгээр байрт бичигдсэн байна. Түүнчлэн, "Good Data Corporation"-оос гаргасан, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн телевиз болон OTT (стриминг) платформуудын цуврал бүтээлүүдийн нэгдсэн чансааг 21.16 хувийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Энэхүү бүтээлийн цуврал нь анх “Alphatart”-ын бичсэн вэб романаас эхлэлтэй. Хожим нь HereLee-гийн зохиол, Sumpul-ын зургаар вэбтүүн (цахим комикс) хэлбэрт шилжсэн бөгөөд саяхан дэлхий даяарх нийт уншилт, үзэлтийн тоо нь 3 тэрбумыг давжээ.

https://www.koreatimes.co.kr/entertainment/shows-dramas/20261123/the-remarried-empress-shows-ip-synergy-as-disney-hit-lifts-webtoon-views


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих