
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж явсан тохиолдолд өмнө нь 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байсан. Тэгвэл Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтсан тохиолдолд ялыг чангатгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг хэрэгжүүлж эхлээд байна.
Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.




