ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд ПОС эзэмшигч харилцагчдадаа зориулан “ХААН Банкны ПОС-той” урамшуулалт аяныг зарласан. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн тус аян арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 71 харилцагчийг азтан болгох юм.
Тодруулбал, аяны хүрээнд 35 харилцагч iPhone 18 Pro Max, 35 харилцагч нэг сая төгрөгийн хадгаламжийн эзэн болох бол супер тохирлоор нэг харилцагч автомашины эзэн болох боломжтой.
Аяны эхний тохирлын эздийг энэ сарын 18-ны өдөр Khan Merchant POS фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулжээ. Эхний тохиролд арваннэгдүгээр сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл ХААН Банкны ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хүлээн авсан харилцагчид оролцсон бөгөөд есөн харилцагч iPhone 18 Pro Max, есөн харилцагч нэг сая төгрөгийн хадгаламжийн эзэн болсон байна.
Урамшуулалт аян он дуустал үргэлжлэх тул ПОС эзэмшигч харилцагчид дараах нөхцөлийг хангаж, тохирлын эрхээ нэмэгдүүлэх боломжтой.
- ПОС төхөөрөмжөөр картаар хүлээн авсан 350 мянган төгрөг тутамд нэг тохирлын эрх олгоно. Үүнд хэвлэмэл QR болон DiGi POS багтана.
- DiGi Pay аппликэйшнээр хүлээн авсан 350 мянган төгрөг тутамд гурван тохирлын эрх олгоно. Үүнд DiGi POS, хэвлэмэл QR болон DiGi Pay QR-ээр хийсэн онлайн худалдан авалт хамаарна.
- Khan Merchant вэбсайт болон аппликэйшнээр дамжуулан шинээр харилцагч болох хүсэлт илгээсэн тохиолдолд гурван тохирлын эрх олгоно.
Харилцагчид өөрийн тохирлын эрхийн тоог Khan Merchant вэбсайт болон аппликэйшний “Үндсэн цэс – Урамшуулалт аян” хэсгээс шалгах боломжтой.
Мөн шинээр ПОС төхөөрөмж захиалах хүсэлтэй иргэд ХААН Банкны албан ёсны [www.khanbank.com](http://www.khanbank.com) вэбсайтын “Карт – ПОС-ын үйлчилгээ – Хүсэлт илгээх” хэсэгт хандан ПОС төхөөрөмж, DiGi POS болон DiGi Pay-ийн хэвлэмэл QR захиалах боломжтой. Захиалгыг ажлын найман цагийн дотор шийдвэрлэж, төхөөрөмжийг үнэ төлбөргүй хүргэж суурилуулах аж.




