Ачаалал ихтэй арван чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Хуваалцах:
Ачаалал ихтэй арван чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж, энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгджээ. НТБГ-ын дарга Г.Билгүүн "Зорчигчдын ачаалал ихтэй арван чиглэлд 20 автобус нэмж, зорчигч урсгал зургаан хувиар өсөж, хүлээлгийн хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурсан гэв.

Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсийг судалж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхэд нийт 46 автобус хуваарилахаар төлөвлөжээ.

Парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус үйлчилгээнд явуулна. Сургуулийн автобусаар өдөрт тээвэрлэх сурагчдын тоо 5,000 байсныг 9,000 болгох гэнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх