УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгийг өнөөдөр хүлээлгэж өгнө

Хуваалцах:
УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгийг өнөөдөр хүлээлгэж өгнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өчигдөр УИХ хүлээн авсан. Тиймээс УИХ-ын дарга С.Бямбацогт дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлнэ. Тэгвэл өнөөдөр 11.00 цагт УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгөх аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол 11:40 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн дөрөвдэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн дөрөвдэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заажээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх