
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын Шинийн 15-ны эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж болохоор тусгасан байна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор заажээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Ц.Даваасүрэн нарын 20 гаруй гишүүн санаачилжээ.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







