АН: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

Хуваалцах:
АН: Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдлаа

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийж, дотоод асуудал болон Увс аймгийн Засаг даргыг огцруулсан тухай  хэлэлцсэн байна. Үүнтэй холбогдуулан тус хоёр аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон төлөөлөгчид бүлгийн хуралд оролцон мэдээлэл өгчээ. 

АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: -Тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах албаны тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд ярилцлаа. Хуучин Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байсан. Энэ албыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дэргэд байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Байгаль орчны нөхөн төлбөрийг нөхөн төлүүлэх, үнэлүүлэх хуулийн төсөл чухал байна. Хууль байхгүй учраас үнэлгээний асуудал тодорхой бус байна.  

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн: -Хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн Увс аймгийн Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар огцруулсан. Гэтэл Ерөнхий сайд "Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй байна" гэсэн ямар ч хуулийн зүйл заалт байхгүй ганцхан өгүүлбэртэй албан бичиг илгээсэн. Энэ бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл. Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг сургууль төгсөөгүй гэдгийг Боловсролын яам лавлагаагаараа нотолсон. Гэтэл ийм хүнийг хамгаалаад авч үлдэж байгаад харамсаж байна. Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх