
Вашингтон тарифын шинэ арга хэмжээг танилцуулахаар бэлтгэж буй үед зэсийн үнэ сүүлийн 13 сарын доод түвшинд хүрч буураад байна. АНУ-ын тарифын тодорхойгүй байдал, БНХАУ-ын эрэлт сулрах талаар болгоомжлол, Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн төлөв болон хиймэл оюуны хөрөнгө оруулалттай холбоотой эргэлзээ нь тус металлын ханш буурахад нөлөөлж байгаа юм. Мягмар гарагт Лондоны Металлын биржид зэсийн фьючерс ханш 5.3 хувиар суларч, тонн нь 11,826 ам.доллар болсон байна.
Үүнээс гадна Лондонтой харьцуулбал бага хэмжээний арилжаа хийгддэг Нью-Йоркийн биржид зэсийн үнэ аль хэдийн уналтын бүсэд орж, оргил түвшнээсээ 20 гаруй хувиар буураад буй. Боловсруулсан металлын импортод тариф ногдуулж болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэн АНУ-ын агуулахууд их хэмжээний зэсийн нөөц бүрдүүлсэн байна. Харин одоо хуримтлагдсан нөөцийн тодорхой хэсгийг экспортлох талаар логистикийн компаниудад хүсэлт ирж байгааг “Bloomberg” мэдээллээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу