Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцоо, гадаад гуйвуулгын хэрэгцээнд нийцүүлэн үйлчилгээний хүртээмж, сонголтоо тогтмол нэмэгдүүлжээ. Тус банк одоогоор дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагууд руу 14 төрлийн валютаар гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байгаа юм.
Тэр дундаа БНХАУ руу юанийн гуйвуулга хийх, төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээг олон сувгаар дамжуулан авах боломжийг бүрдүүлжээ.
Тухайлбал, БНХАУ руу мөнгөн шилжүүлэг хийхдээ Голомт банкны салбар, Smart Bank болон Интернэт банкны үйлчилгээг ашиглан үнийн дүн харгалзахгүй гадаад гуйвуулга хийх боломжтой. Мөн SocialPay аппликэйшний “Нэмэлт” цэсээр дамжуулан Alipay хэрэглэгч рүү мөнгө шилжүүлэх боломжийг иргэдэд санал болгожээ.
Харин БНХАУ-д төлбөр тооцоо хийхдээ Голомт банкны олон улсын эрхтэй картаа ПОС төхөөрөмжид уншуулан төлбөр төлөхөөс гадна SocialPay аппликэйшнээр WeChat болон Alipay-ийн QR код уншуулж, нэмэлт шимтгэлгүйгээр худалдан авалт хийх боломжтой аж.
Түүнчлэн Голомт банкны UnionPay брэндийн картаа UnionPay аппликэйшнд холбосноор WeChat болон Alipay-ийн QR кодоор дамжуулан шимтгэлгүй төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрджээ.
БНХАУ-д зорчих, худалдаа үйлчилгээ авах, бизнесийн төлбөр тооцоо хийх зэрэг хэрэгцээнээс хамааран харилцагчид өөрт тохирсон төлбөрийн хэрэгслээ сонгон ашиглах боломжтой болж байна.
Голомт банк харилцагчдынхаа гадаад гуйвуулга, олон улсын төлбөр тооцоог илүү хялбар, хүртээмжтэй, найдвартай болгох чиглэлээр үйлчилгээгээ өргөжүүлсээр байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.




