
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ,
-“Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц,
-Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар,
-Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар
-Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар
-Нээлттэй өгөгдлийн талаар зэрэг асуудлыг танилцуулах болон хэлэлцэхээр төлөвлөжээ.




