Мансуурсан үедээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуваалцах:
Мансуурсан үедээ дэлгүүрийн ажилтныг хутгалж, гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

Өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн  XXXIII хороонд байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлаа хийж байхад нь үл таних этгээд хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Уг хэргийн бичлэгийг цахимд өнөөдөр ил болгосон юм. Тодруулбал, иргэн Б нь сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн үедээ дэлгүүрийн ажилтны цээж, гуя хэсэгт нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байна. 24 цагаар ажилладаг сүлжээ дэлгүүрүүдийг хамгаалагчтай болгох  саналыг иргэдээс гаргаж эхэлсэн бөгөөд ихэнхдээ оюутан залуус ажилладаг учраас тэр юм.

Энэхүү хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх