“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрчээ

Хуваалцах:
“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрчээ

“Nvidia” компанийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Женсен Хуанг Бээжинд мэдээлэл дамжуулдаг байж болзошгүй, тагнуул гэж сэжиглэгдэж буй нэгэн эмэгтэйтэй амрагийн харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байна. “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын наймдугаарт, бичигдэж буй, 63 настай Хуанг эхнэртээ үнэнч бус байсандаа уучлалт гуйж, хийсэн үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээхээ мэдэгджээ. “Nvidia” компани хиймэл оюун ухааны (AI) чипүүдээ Сингапурт төвтэй "Megaspeed" хэмээх тооцооллын технологийн компанид бараг 5 тэрбум ам.доллароор худалдсан гэх мэдээлэл байна. 

Түүний амраг болох Алис Хуанг өмнө нь тус компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Түүний хиймэл оюун ухааны (AI) чип үйлдвэрлэгч компанийн удирдах зөвлөл Хуан "гадаадын тагнуулын байгууллагын үйл ажиллагааны бай болсон" гэх мэдээллийн мөрөөр бие даасан шалгалт эхлүүлээд байгаа аж. Энэ нь Хятад, АНУ-ын хооронд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж, хоёр улс энэ чиглэлд ширүүн тэмцэлдэж буй цаг үед тохиож байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих