Г.Тэмүүлэн: Нотариатын үйлчилгээг зайнаас буюу цахимаар авдаг боломжийг бүрдүүлнэ

Хуваалцах:
Г.Тэмүүлэн: Нотариатын үйлчилгээг зайнаас буюу цахимаар авдаг боломжийг бүрдүүлнэ

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хууль зүйн эрх зүйн шинэчлэл маань иргэн төвтэй зарчимтай байх юм. Хүний эрхийг хангах, ашиг сонирхлыг хамгаалсан бодлого, үйл ажиллагаа маань чиглэсэн. Мөн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагажуулна. Төр юу хийх ёстойг тодорхой болгож, үүнтэй холбоотой хууль тогтоомжийн зүйл заалтыг нарийн болгох шаардлагатай байна. Өмнө нь танилцуулсан 10 хуулийн долоог  нь өргөн мэдүүлээд байгаагаас тавыг нь хэлэлцэх шатандаа орсон. Орон сууцны залилантай холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Өнөөдөр Хууль зүйн  байнгын хороогоор хэлэлцэх юм. Хэрэв батлагдвал иргэн орон сууцны захиалга өгөхөөс өмнө хамгаалах эрх зүйн орчин үүснэ. 

Мөн нотариатын үйлчилгээг хуульчилна. Иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл буюу хувийн хэвшил үзүүлдэг нотариатын үйлчилгээг иргэн цахимаар буюу зайнаас авах боломжийг бүрдүүлэх юм. 

Гэрч хохирогчийн тухай хуулийг өргөн барьсан. Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон нь Шүгэл үлээгчийн тухай хууль юм. Мөн иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, намрын чуулганаар батлах байх гэсэн төлөвлөгөөтэй байна" гэлээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх