Путин Европ руу дайтаж, дэлхийн III дайн дэгдээх эрсдэлтэй

Хуваалцах:
Путин Европ руу дайтаж, дэлхийн III дайн дэгдээх эрсдэлтэй

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хүсэл эрмэлзэл Украины хил хязгаарыг хэдийнээ давсан бөгөөд Зөвлөлтийн хуучин эзэнт гүрнийг сэргээн босгох цаашлаад НАТО болон АНУ-ын оролцоотой сүйрлийн дайныг өдөөж болзошгүй гэж нэрт цэргийн түүхч ярьжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн тэтгэвэрт гарсан профессор, Оросын эзэнт гүрний түүхийн мэргэжилтэн доктор Сара Пэйн пүрэв гарагт Стивен Бартлеттын "Гүйцэтгэх захирлын өдрийн тэмдэглэл" подкастад оролцох үеэрээ Путин цэргийн кампанит ажлаа орхих сонирхол багатай бөгөөд эцэст нь Европын бусад үндэстнүүдэд заналхийлж болзошгүй гэжээ. Тэрбээр "Бид дэлхийн дайнд орох замдаа орж болзошгүй. Дэлхий даяар том гүрнүүдийг болчимгүй хүмүүс удирдаж байна" гэжээ.

Пэйний үзэж буйгаар Путиний эцсийн зорилго нь зүгээр л Украины нутаг дэвсгэрийг хянах биш, харин Москвагийн захирч байсан орнуудад Оросын ноёрхлыг сэргээх явдал аж. Тэрбээр "Орос хязгааргүй зорилготой, Путин хуучин Зөвлөлтийн эзэнт гүрнийг сэргээхийг хүсч байгаа гэдэгт би итгэдэг" гэжээ.

Пэйний үзэж байгаагаар хамгийн том аюул бол Орос, Украины хоорондох сөргөлдөөн цааш өргөжин НАТО-гийн нутаг дэвсгэрт хүрч, улмаар цөмийн зэвсэгтэй хэд хэдэн гүрнийг шууд мөргөлдөөнд татан оруулах эрсдэл аж. Орос Польш руу довтолбол дэлхийн дахин нэг дайн дэгдэж болзошгүй эсэх талаар асуухад Пэйн "Тийм ээ, боломжтой" гэж хариулжээ. Одоогийн геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байвал ирээдүй ямар байх бол гэсэн асуултад Пэйн "Дэлхийн хоёрдугаар дайн шиг л ирээдүй харагдаж байна. Гэхдээ 1940-өөд оны үеэс ялгаатай нь өнөөгийн их гүрнүүд сүйрлийн үр дагавар авчрах чадалтай цөмийн зэвсгийн нөөцтэй болсон. Нөгөө талаас Путиний бат бөх мэт санагдах эрх мэдэл гэнэт нуран унаж болзошгүй” гэжээ.

https://www.yahoo.com/news/world/articles/historian-paine-putin-war-europe-141130353.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих