
Их дээд сургуулиудын элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ухаан ашиглан шалгалтын материалын хариуг нууцаар хуулсан гэх дуулиан дэгдсэний дараа Өмнөд Солонгосын Боловсролын сайд Че Гё Жин огцрох өргөдлөө өгчээ. Тус улсад жил бүр их дээд сургуульд элсэх “сунын” гэдэг шалгалт явагддаг бөгөөд 9 цагийн турш үргэлжилдэг.
Энэ оны шалгалт 11 дүгээр сарын 19-нд болж, түүнд хагас сая орчим сурагч оролцжээ. Шалгалтын үеэр цахим төхөөрөмж ашигласан 111 зөрчлийг илрүүлсний дараа шалгалтын бэлтгэлийг хангаж чадаагүй гэдгээ сайд хүлээн зөвшөөрөөд огцрох тухайгаа мэдэгдлээ.
Боловсролын яамнаас мэдээлснээр, гар утас руу яаралтай мессеж илгээх байдлаар хуулах гэсэн 54 зөрчил, Wi-Fi дохиог илгээх зэргээр 52 зөрчлийг илрүүлжээ. Түүнчлэн таван оролцогч цахим төхөөрөмж ашиглаж байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу