“IntelliNews”: Монгол Улс 2028 онд АНУ руу анхны шууд нислэгийг эхлүүлэхээр зорьж байна

Хуваалцах:
“IntelliNews”: Монгол Улс 2028 онд АНУ руу анхны шууд нислэгийг эхлүүлэхээр зорьж байна

Монгол Улс ирэх оны сүүлээр АНУ-ын аюулгүй байдлын шалгалтыг давсны дараа буюу 2028 онд АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Вашингтон хотноо АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ын Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файктай уулзах үеэрээ энэ талаар хэлэлцсэн байна.

Тэрбээр Монгол Улс 2027 оны дөрөвдүгээр улиралд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны техникийн үнэлгээнд хамрагдаж, бэлтгэл ажлыг бүрэн хангасны үндсэн дээр 2028 онд шууд нислэг эхлүүлэх зорилготой байгааг онцолсон байна. Хоёр улс 2023 онд Нээлттэй тэнгэрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний дараа албаныхан 2024 оны хоёрдугаар улирлаас нислэгийн талаар ярилцсан.

АНУ-ын Иргэний нисэхийн яам (USTDA) Монголын Иргэний нисэхийн газарт зэрэглэл тогтоох чиглэлээр ажиллаж байгаа  бөгөөд Фике агентлаг Монголын аюулгүй байдлын хяналтын системийг үнэлж, дүрмийн зөвлөмж боловсруулж, байцаагчдаа сургаж байгаа аж. "United Airlines" нь 2025 оны 5-р сард Токиогийн Нарита болон Улаанбаатарын хооронд улирлын чанартай нислэг үйлдэж эхэлснээр Монгол Улс руу хуваарьт нислэг санал болгосон АНУ-ын анхны агаарын тээврийн компани болсон юм.

 Улаанбаатараас Сан-Франциско хүрэх хамгийн дөт зам нь ойролцоогоор 9,400 км (5,841 миль) урттай бол Токиогоор дамжин нисэхэд 11,300 орчим км зайг туулах шаардлагатай болдог. Шууд нислэг нь  хурдацтай өсөж буй аялал жуулчлалын салбарыг дэмжих ач холбогдолтой юм. Монголын Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, Монгол Улс 10 дугаар сарын эхэн гэхэд гадаадын жуулчдын тоогоор жилийн дээд амжилтаа шинэчилсэн байна. Гэвч 10 дугаар сарын 06-ны байдлаар бүртгэгдсэн нийт 856,636 жуулчны ердөө 18,781 нь л АНУ-аас иржээ.

https://www.msn.com/en-us/news/other/mongolia-aims-to-launch-first-direct-flights-to-us-in-2028/ar-AA2i6p2g?ocid=BingNewsSerp


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих