Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар Цэцэд хандана

Хуваалцах:
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар Цэцэд хандана

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудалтай намын дарга нартай уулзсан байна. Уулзалтад МАН-ын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр оролцсон бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор бус харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд нь буюу зургаадугаар сард хийх ёстой гэдэгт санал нэгджээ. Энэ талаар  

ХҮН-ын дарга Т.Доржханд: "Манай намын хуульчид ажиллаж байна. Товтой холбоотой хуулийн зөрчлүүд үүсээд байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Гэтэл Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.8-д Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, чөлөөлсөн бол УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор явуулна гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Бид хоёрдугаар сард сонгууль явуулбал шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь бүрэн эрхийн үлдсэн хугацаанд буюу дөрвөн сар л Ерөнхийлөгч хийх боломжтой. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Хугацаанаасаа өмнө өргөдлөө өгвөл нөхөн сонгууль явуулдаг. Нөхөн сонгуулиар гарч ирсэн УИХ-ын гишүүн үлдсэн хугацаанд л бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Хуулийн энэ зөрчлийг арилгаж байж, Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох ёстой. Нэг бол үлдсэн хугацааг дуусгах Ерөнхийлөгч сонгоод явъя, үгүй бол ТББХ энэ асуудлаа сайн ярилцаад шийдэх хэрэгтэй. Би иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэв.

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх