
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил Монгол Улс Бүгд Найрамдах засаглалыг тунхагласны 102 жилийн ой тохиож байна.
Тодруулбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй.
Уг өдрийг Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д заасны дагуу бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчилсан байдаг. Иймээс арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт бүх нийтээр амарна.

















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








