
Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн иргэдийн гомдлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн Т.Мандахбаяраас "Жолооч мөнгөний хайрцагны амыг скочдсон, бэлэн мөнгө аваад явна. Шаардлага тавихаар хүлээж авахгүй, дайрч байна" гэх гомдол ирүүлжээ. Гомдлын дагуу "Авто терминал трейд" ХХК-ийн 14-059 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С-д гурван сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








