Т.Аубакир: Арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэврийг нэмж олгох бэлтгэлээ хангасан

Хуваалцах:
Т.Аубакир: Арваннэгдүгээр сарын 1-нээс үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэврийг нэмж олгох бэлтгэлээ хангасан

2026 оны улсын төсвийг тодотгосноор өндөр насны тэтгэвэр авагч иргэдэд анх удаа суурь тэтгэврийг нэмж олгохоор болсон. Үүний бэлтгэл ажлыг бүрэн хангасан талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болж, суурь тэтгэвэртэй болсон. Монгол Улс анх удаа суурь тэтгэвэр буюу улсын төсвөөс ахмад насанд хүрсэн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмж өгөхөөр зохицуулалт оруулж ирлээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр нэмэхээр байсныг 2026 оны төсвийг тодотгосноор 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр боллоо. Бүх бэлтгэлээ хангасан. Хүн бүр дээр параметр бодогдоно. 

Учир нь, хүн бүрийн тэтгэвэр тогтоолгосон нөхцөл өөр. Төлсөн шимтгэл нь 50 төгрөгөөр ч зөрж магадгүй. Иймд хүн бүрд өөр өөрөөр бодох программ бэлэн болсон. Арваннэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр авагчдын үндсэн тэтгэвэр орохтой зэрэгцэн суурь тэтгэвэр нэмж олгох бэлтгэлээ хангасан. 2026 оны арваннэгдүгээр сард 96.3 тэрбум төгрөгийг суурь тэтгэвэрт олгохоор Сангийн Яам шийдвэрлэсэн" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх