
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна.
Нутгийн хойд хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн баруун, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар 0.0-1.0 мм цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 хэм, бусад нутгаар -2…+3 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +1...+3 хэм дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




