
Техникийн баг тус компанийн 2026 оны бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, 2027 оны бизнес төлөвлөгөөний төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь ярилцаж, дүн шинжилгээ хийв.
“Цемент шохой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баяраа бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн бүтцийн оновчлолын талаар танилцууллаа. Тухайлбал, Хөтөлийн дулаан хангамжийг хариуцдаг охин компани болох “Хөтөл Энержи”-ийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, захиргааны орон тоог бууруулснаар зардлаа хэмнэжээ. Мөн компанийн дунд болон урт хугацааны хөгжлийг дэмжих дараах төслүүдийг танилцуулав.
Үүнд:
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь харьяа компаниудын бүтээмж, өрсөлдөх чадвар, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг өсгөх зорилтын хүрээнд газар дээр нь ажиллаж, дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.




