Бурхан багш эхийн ачийг хариулсан Их дүйчин өдөр тохиож байна.

Хуваалцах:
Бурхан багш эхийн ачийг хариулсан Их дүйчин өдөр тохиож байна.

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 1, Сумъяа гараг. Билгийн тооллын 26, Харцага одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн. Өвлийн эхэн сарын хуучдын 22-ны энэ өдөр бол Бурхан багш Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр буюу жилийн дөрвөн их дүйчэн өдрийн нэг билээ. Энэ өдөр хийсэн буян арвижин дэлгэрдэг тул эцэг эхээ баярлуулах, нигүүлсэнгүй сэтгэл өвөрлөх, бусдад туслах, нүгэл хилэнцийг тэвчихэд голчлон анхаарах нь зохистой. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бахишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийггадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой,гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх