
Ногоон автобусны хэрэг”-т холбогдсон “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, ирцтэй холбоотойгоор шүүх хуралдааныг ирэх арваннэгдүгээр сарын 20-ний өдөр хүртэл хойшлууллаа. Тодруулбал, шүүгдэгч А.Ганхуягын өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй хэмээн хүсэлт гаргажээ. Шүүгчийн зүгээс дахин хойшлуулах боломжгүй учир шүүх хуралдааны бүх бэлтгэлийг хангахыг сануулав.
Өмнө нь А.Ганхуягийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Харин хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсонтой холбоотойгоор А.Ганхуяг нарын зарим холбогдогчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.




