
Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн гуравдугаар буудал” болгон өөрчлөв.
Уг замналд өөрчлөлт оруулснаар тухайн чиглэлийн автобус Яармагийн гуравдугаар буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм. Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1 буюу ням гарагаас эхлэн мөрдөнө.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар



















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








