
16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж болон хэргийн оролцогч гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлаар өчигдөр хаалттай хэлэлцсэн.
Шүүх хурал 17.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хурлын эхэнд оролцогчдод шинээр гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хэлэлцсэн. Дараа нь шүүгчийн илтгэлийг сонсож, гомдол тайлбарыг хүлээн авч, шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт авсан юм. Улмаар дөрвөн цагийн турш үргэлжилсэн шүүх хурал түр завсарлаж, өнөөдөр 10.30 цагаас шийдвэрээ танилцуулахаар болсон юм.



















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








