Б.Мөнхтамир: Шатахууныг бүх хошуугаар зэрэг түгээх зохицуулалт хийнэ

Хуваалцах:
Б.Мөнхтамир: Шатахууныг бүх хошуугаар зэрэг түгээх зохицуулалт хийнэ

Ерөнхий сайд захирамжаар байгуулсан шатахууны Шуурхай штабын ажлын хэсгээс мэдээлэл хийв. Энэ үеэр АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "Замын хөдөлгөөний ачааллыг нөлөөлж байгаа төв магистрал шугамын дагуух байрлалтай 13 шатахуун түгээх станцын  ажиллах цаг, ээлж солигдох цагт өөрчлөлт оруулах, бүх хошуугаар зэрэг түгээх зохицуулалт хийнэ. Мөн шатахуун олгож байгаа эсэх мэдээллийг бензин.мн-р дамжуулан олон нийтэд дор бүр нь мэдээлж байгаа.  БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээг энэ долоо хоногт зурна. Ингэснээр АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ. ХЭТХ-ын 43.1.3-ыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдгээрийн асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй шуурхай үйлчлэхийг аж ахуйн нэгжүүдэд  онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх