Хятадад AI ашиглан богино хэмжээний цуврал бүтээх салбар эрчимжиж байна

Хуваалцах:
Хятадад AI ашиглан богино хэмжээний цуврал бүтээх салбар эрчимжиж байна

Хятадын бизнесийн "Caixin" сувгийн мэдээлснээр, Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэлтэй "Zhongwen Online" компани өнгөрөгч 06 дугаар сард хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгадаа Хятадын AI токен хэрэглээний нарийвчилсан задаргааг дэлгэсэн байна. Үүгээр богино хэмжээний цуврал болон видео 55 хувийг эзэлж хамгийн өндөр дүнтэй гарсан бол цахим худалдаа, сурталчилгаа зэрэг маркетинг 24 хувь, программ хангамжийн хөгжүүлэлт 15 хувийг тус тус эзэлжээ. 

Хятадад AI ашиглан богино хэмжээний цуврал бүтээх салбар маш хурдтай өсөж байна. Хятадын Цахим нэвтрүүлгийн үйлчилгээний холбооны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр улиралд гарсан 128,000 орчим богино цувралын 122,000 гаруйг нь буюу 95-аас илүү хувийг нь AI ашиглан хийжээ. Хоёрдугаар улиралд дахин 153,000 AI цуврал нэмэгдсэнээр оны эхний хагаст нийт 275,000 буюу өдөрт дунджаар 1,519 цуврал хийгдсэн гэсэн үг юм.

Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ оны 1-8 дугаар сарын хооронд шинээр 430,000 богино цуврал гарсан нь өнгөрсөн жилийн нийт үзүүлэлтээс даруй 13 дахин их байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ByteDance-ийн өнгөрсөн 2 дугаар сард танилцуулсан "Seedance 2.0" видео үүсгэгч загвар энэ чиг хандлагыг улам хурдасгажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих