
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх сард Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд болохоор төлөвлөгдсөн хэлэлцээгээр дамжуулан Оросоос өөрийн улсын эсрэг явуулж буй дайныг зогсоох чиглэлд ахиц дэвшил гарна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Европын орнуудыг уг хэлэлцээнд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Зеленский Украин улс арваннэгдүгээр сард болох хэлэлцээрийн үеэр хэд хэдэн гол асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаагаа, үүнд эрчим хүчний дэд бүтцийг хамарсан гал зогсоох боломж багтаж байгааг хэлэв. Ийм хэлэлцээрийн дагуу Орос, Украин улсууд бие биенийхээ эрчим хүчний байгууламжууд руу дайралтыг зогсоох болно.
Хоёр тал мөн бүс нутагт далайн тээврийн эрх чөлөөг сэргээхийн тулд Хар тэнгист гал зогсоох асуудлыг судлах хэрэгтэй гэдгийг Зеленский мөн онцолжээ. АНУ-ын тусгай элч Стив Виткофф саяхан Украин, Оросын төлөөлөгчидтэй гурван талт хэлэлцээ хийхээр тохиролцсон. Байршлыг хараахан олон нийтэд зарлаагүй байна.
https://www.yahoo.com/news/politics/articles/zelensky-hope-progress-three-way-203330568.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу