
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдон ажиллаж буй. Түүнийг бүлгийн дарга болсноос хойших хоёр долоо хоног дараалан ирц хүрээгүй шалтгаанаар бүлэг хуралдаж чадаагүй. Цаашлаад өнгөрсөн долоо хоногт АН-ын дэд дарга Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар дэд даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Харин өнөөдөр Б.Түвшинг Бүлгийн дарга болсноос хойш анх удаа АН-ын бүлэг хуралдав. Энэ үеэр шинэ дэд дарга нарыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг тус тус 91.6 хувийн саналаар сонголоо.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








