Бельги болон Нидерланд улсад сууж буй болон зорчиж буй иргэдэд хандаж, сэрэмжлүүлэг гаргажээ. Тус мэдээлэлд "Halloween-ийн баяртай давхцуулан өнөөдөр Бельги, Нидерландын зарим хотод олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулах, улмаар эмх замбараагүй байдал үүсгэхийг уриалсан мэдээллүүд цахим орчинд тархаж эхэлсэн.Тухайлбал, Бельгийн Брюссель хот болон Нидерландын Амстердам, Хаага, Эйндховен, Маастрихт зэрэг хотод иргэдийг тодорхой байршилд цуглахыг уриалсан мэдээлэл гарсан. Зарим цахим мэдээлэлд хүчирхийлэл, эд хөрөнгө сүйтгэх, дээрэм тонуул үйлдэх тухай дурдсан нь анхаарал татаж буй талаар ЭСЯ-наас анхаарууллаа.
Эдгээр мэдээллийн бодит байдал, хэрэгжих эсэх нь бүрэн баталгаажаагүй боловч баярын өдрүүдтэй давхцаж байгаа тул Бельги, Нидерланд улсад оршин суугаа иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, өөрийн болон гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд анхаарахыг зөвлөж байна. Иймд:
-Олон хүн цугларсан болон жагсаал, цуглаан болж болзошгүй газруудаас аль болох зайлсхийх;
-Хүүхэд, өсвөр насныханд онцгой анхаарал тавих;
-Сэжигтэй болон аюултай нөхцөл байдал үүсвэл тухайн газраас холдох, боломжтой бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
-Орон нутгийн цагдаа, хотын захиргааны албан ёсны мэдээллийг тогтмол шалгахыг хүсье" гэжээ.























































































