Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж 15 ажилтан бэртжээ

Хуваалцах:
Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж 15 ажилтан бэртжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгойн гүний уурхайд осол гарчээ. Компанийн зүгээс ослын талаар дараах мэдээллийг гаргасан байна.

МЭДЭЭЛЭЛ: 

Өнөөдөр ойролцоогоор 18:00 цагийн үед чулуулгын хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, үүнээс үүдэн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдлээ.

Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан.

Хүний амь нас эрсдээгүй, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж, бэртэл авсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийж байна. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх