
ОХУ дизель түлшний экспортод тавьсан хоригоо ирэх оны нэгдүгээр сар дуустал сунгажээ. Хэдий тийм боловч тодорхой хэмжээний дизель түлшийг дэлхийн зах зээлд үргэлжлүүлэн нийлүүлэх юм байна. Тодруулбал, ОХУ-ын Шадар сайд Александр Новак экспортын ерөнхий хоригийг сунгахын зэрэгцээ зарим үйлдвэрт дизель түлшээ дэлхийн зах зээлд нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байгааг мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран тус улсын дизель түлшийг олон улсад дахин гаргахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сард экспортын хоригийн нөхцөлөө зөөлрүүлсэн юм. Александр Новакийн мэдээлснээр ОХУ 11 дүгээр сард 2.1 сая тонн орчим дизель түлш экспортлохоор төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн сард тус улс 510 мянган тонныг нийлүүлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу