Трамп "The Wall Street Journal" сонины эсрэг нэхэмжлэл гаргасан ч ялагджээ

Хуваалцах:
Трамп "The Wall Street Journal" сонины эсрэг нэхэмжлэл гаргасан ч ялагджээ

АНУ-ын шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын "The Wall Street Journal" сонины эсрэг гаргасан 10 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Трамп өнгөрсөн жил "The Wall Street Journal"-ийн эзэмшигч “Dow Jones” компани болон түүний удирдагч Руперт Мердок нарыг шүүхэд өгсөн юм. Учир нь, тус сонин 2003 онд Жеффри Эпштейний 50 насны төрсөн өдөрт зориулсан дурсгалын номд Трампын бичсэн гэх захидал байсан тухай бичжээ. Трамп уг захидлыг өөрөө бичээгүй, мөн гарын үсэг зураагүй хэмээн няцаасан байна. Тухайн захидалд хоёрдмол утгатай үг хэллэгүүд болон эмэгтэй хүний биеийн дүрс бүхий зураг агуулсан байна.

Шүүгч  уг нэхэмжлэл нь “Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалдаг АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн үзэл санаатай зөрчилдөж байна” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр өмнө нь Трампын нэр төрд халдсан гэх үндэслэлтэй, 20 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож байсан юм. Үүний дараа Трампын баг хохирлын хэмжээг 10 тэрбум ам.доллар болгон бууруулж дахин нэхэмжлэл гаргасан ч шүүгч энэ удаа хэргийг эцэслэн хэрэгсэхгүй болгосон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих