НИЙТЛЭЛОнцлох

Б.Дэлгэрсайханы салбартаа хэрэгжүүлж буй 127.1км төмөр зам Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шинэ гарц болно

Хуваалцах:
Б.Дэлгэрсайханы салбартаа хэрэгжүүлж буй 127.1км төмөр зам Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шинэ гарц болно

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай олон жил ярьж, авто замын шинэчлэл, өргөтгөлд ихээхэн хөрөнгө зарцуулж ирсэн. Гэвч нийслэлийн замын ачаалалд нөлөөлж буй нэг томоохон хүчин зүйл бол хотын төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал юм.

Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалт болох Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг 2026 оны аравдугаар сарын 11-нд нээлээ.

Б.Дэлгэрсайханы салбартаа хэрэгжүүлж буй 127.1км төмөр зам Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шинэ гарц болно

Төмөр зам ашиглалтад орсноор эхний жилдээ 20 сая, цаашид жилд 25 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх боломж бүрдэхээр тооцоолжээ. Энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын ачааны автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломж гэсэн үг.

Түүнчлэн Улаанбаатар хотын төмөр замын гармуудаар галт тэрэг өнгөрөх үед авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар 144 минут хаадаг байсан бол шинэ төмөр зам ашиглалтад орсноор энэ хугацааг мэдэгдэхүйц бууруулах тооцоо гарсан байна. Мөн өнөөдрөөс эхлэн 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг нийслэлийн төвөөр дамжуулан тээвэрлэхгүй болсон нь иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал алхам юм.

“Энэхүү бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан салбарын бодлого, зохион байгуулалт, төслийн хэрэгжилтийг уялдуулан ажилласан нь онцлох зүйл билээ”.

Б.Дэлгэрсайханы салбартаа хэрэгжүүлж буй 127.1км төмөр зам Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шинэ гарц болно

Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарт хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлж, уг төслийг 2026 оны тэргүүлэх зорилтын нэгээр нэрлэж байсан. Улмаар бүтээн байгуулалтын явцад биечлэн ажиллаж, эхний 87 км хэсгийн ажлын гүйцэтгэлтэй танилцан, ашиглалтад бэлтгэх үйл явцад анхаарч ажиллажээ. Түүний хувьд энэ төслийн ач холбогдол зөвхөн төмөр замын сүлжээг өргөжүүлэхэд хязгаарлагдахгүй. Нийслэлийн төвөөр дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгалыг хотын гадуур чиглүүлж, иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй түгжрэл, замын хөдөлгөөний саатлыг бууруулахад чиглэж буйгаараа онцлог.

Б.Дэлгэрсайханы салбартаа хэрэгжүүлж буй 127.1км төмөр зам Улаанбаатарын түгжрэлийг бууруулах шинэ гарц болно

Төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцсон нь зөвхөн төмөр замын салбарын хөгжил бус, дотоодын инженерүүдийн ур чадвар, үндэсний компаниудын бүтээн байгуулалтын чадамжийг харуулсан томоохон ажил юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх