ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн: Хилчид буруутай гэвэл би хариуцлага хүлээнэ

Хуваалцах:
ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн: Хилчид буруутай гэвэл би хариуцлага хүлээнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймрийн буруутныг тогтоох, хохирлыг барагдуулах Ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Бямбасүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Дорнодын бүс нутагт хавар, намартаа байнга түймэр гардаг. Хамгийн түрүүнд хэдэн бор хилчид маань дарга цэрэггүй л түргэн авч, гар хоосон галын өөдөөс ордог. Энэ жил 50 гаруй түймрийг хилчид маань унтраасан. Эрсдэлтэй, чанга алба. Галд өртөж амь насаа алдсан, биеийнхээ ихэнх хэсгийг түлсэн дайчид байдаг. Тэглээ тэд гомддоггүй. Өргөсөн тангараг нь эх орноо хамгаалах юм шүү дээ. Ганцхан дайснаас хамгаалах зорилготой биш. Галаас, уснаас, цас борооноос ч эх орон, ард түмнээ хамгаалах үүрэгтэй. Миний цэргүүд, баатарлаг хилчид, манай алба хаагчдыг битгий буруутгаарай. Хэн буруутайг нь хуулийн байгууллага тогтоох биз. Харин хилчид буруутай гэвэл би хариуцлага хүлээнэ гэв.

Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх