С.Шаарийбуу: "Яг одоо Малайзад миний давж заалдах хүсэлтийг цуцлах хурал болж байна" хэмээн мэдэгдлээ. Тэрбээр төр, засгаас тусламж хүсч Ерөнхий сайд Г.Занданшатар, Н.Учрал нар нааштайгаар хүлээн авч тусалж дэмжихээ илэрхийлсэн.
Малайзын нөлөө бүхий хүмүүсийн гарт охиноо алдсан С.Шаарийбуугийн тэмцэл 20 жил үргэлжилж, гадныхан энэхүү үйл явдлаар баримтат кино бүтээсэн. Харин яг энэ цагтай давхцаж С.Шаарийбуу “Энэ 20 жилд Малайзад дөрвөн монгол иргэнийг хамгийн зэрлэгээр амийг нь хөнөөж, 40 гаруй хүнийг наймаалан зарсан байдаг. Өнөөдөр миний хамгийн хар өдөр. Малайзад баярын өдөр тохиодог. Гэтэл яг одоо миний давж заалдах хурлыг цуцлах шүүх хурал болж байна. ” гэв.