
Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл Төв банк бодлогын хүүгээ энэ сард дахин дөрөвний нэг нэгжээр бууруулна гэж мэдэгдсэний дараа зэсийн ханш сэргэж, салбарын худалдаачид тонн нь 15000 ам.долларт хүрэх боломжтой гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг тонн зэсийн үнэ 14000 ам.доллароос давж, дээд амжилт тогтоогоод байна. Сүүлийн саруудад дэлхийн томоохон уурхайнуудын олборлолтын тасалдал зэсийн үнийн өсөлтийг дэмжсээр байна.
Хятадын аварга том уурхайчин CMOC группийн худалдааны салбарыг тэргүүлэгч Кенни Айвс Лондонд болсон LME долоо хоногийн үеэр зэсийн ханш он дуустал тонн нь 15,000 ам.доллар болж магадгүй гэж мэдэгджээ. LME биржийн бусад аж үйлдвэрийн металлын үнэ мөн өссөн байна. Дэлхийн зах зээл илүүдэлтэй хэвээр байгаа бөгөөд ирэх онд тэнцвэртэй байх болно гэж “Goldman Sachs Group Inc”-ийн шинжээч Эйн Динсмор үзэж байна.
https://www.mining.com/web/copper-rebounds-as-traders-see-12000-within-reach-after-rally/





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу