Дэлхийн зарим зах зээлд дизель түлшний нөөц сүүлийн 35 жилийн хугацаан дахь доод түвшинд хүрчээ

Хуваалцах:
Дэлхийн зарим зах зээлд дизель түлшний нөөц сүүлийн 35 жилийн хугацаан дахь доод түвшинд хүрчээ

Ойрх Дорнодод үргэлжилж буй мөргөлдөөний улмаас дэлхийн зарим зах зээлд дизель түлшний нөөц сүүлийн 35 жилийн хугацаанд жилийн энэ улирлын хамгийн доод хэмжээнд хүрээд байгаа ажээ.

Абу-Дабигийн үндэсний газрын тосны компанийн (ADNOC) захирал Султан бин Ахмед аль-Жабер олон улсын эрчим хүчний ADIPEC бага хурлын үеэр мэдэгдэхдээ, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр тасалдсанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт ихээхэн саатсаныг дурдсан байна. Тухайлбал, зарим зах зээлд дизель түлшний нөөц жилийн энэ үеийн хувьд сүүлийн 35 жилд байгаагүй доод хэмжээнд хүрчээ. Түүнчлэн зарим зах зээлд шингэрүүлсэн байгалийн хийн хомсдол үүсээд байгааг онцолсон байна.

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр тасалдсанаас хойш дэлхийн газрын тосны нөөцөөс нэг тэрбум шахам баррель газрын тос хэрэглэжээ. Үүний зэрэгцээ түүхий эд тээвэрлэх зардал мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.

Ирантай мөргөлдөөн эхлэхээс өмнө нэг баррель газрын тосны үнийн тав орчим хувийг тээврийн зардал эзэлж байсан бол одоо 30 хувьд хүрчээ. Ормузын хоолой нь эрчим хүчний эх үүсвэрүүдийг олон улсын зах зээлд нийлүүлэх стратегийн чухал замуудын нэг хэвээр байна. Дэлхийн газрын тосны худалдааны нийт хэмжээний 25 орчим хувь, шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь нь тус хоолойгоор дамжин өнгөрдөг байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих