Н.Учрал: Авлигачдын хөрөнгийг бүгдийг хураа. Бүх насаар нь хорь!

Хуваалцах:
Н.Учрал: Авлигачдын хөрөнгийг бүгдийг хураа. Бүх насаар нь хорь!
Ерөнхий сайд Н.Учрал авлигын хөрөнгийг хураан сан байгуулах тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр гар утас хулгайлсан хүүхэд 5-6 жилийн хорих ял авдаг бол таван тэрбумын авлига авсан нөхөр 50 саяар торгуулаад өнгөрдөг. Ийм байж болохгүй. Хууль адил тэгш үйлчлэх ёстой хэмээн шүүмжилсэн. Тодруулбал "Авлига нь илрээд 40 саяар торгуулаад салдаг, хүндрээд хүндрээд худгийн манаач хийж, хэдэн сар “жаргаж” суудаг, ялын хугацаа талдаа ч ороогүй байхад “хүмүүжээд” гардаг, гарч ирээд авилгын мөнгөөрөө жаргаж  насыг бардаг байж болохгүй. Мөнгө хар мөртэй, мөрөөр нь мөшгөөд бүгдийг хураа, бүх насаар нь хорь. Харгалзагчийг хахуульддаг мөнгийг мөшгиж хураа, шоронгийн гэнэтийн шалгалтыг хий, хөндлөнгийн хяналт дор хийх зохицуулалт оруул, давтамжийг олшруул, эмнэлгүүдээр бас оруул, шалгалт ирэх сургаар камертаа харагддаг бусад цагт гадуур “жаргадаг” явдлыг таслан зогсоо, дижитал ашиглаад байршлыг нь байнга паблик харуул, тэгж байж авлига цэгцрэх замдаа орно" хэмээн байр сууриа хатуухан илэрхийллээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх