Гар утасны дэлгэц харлах, өөрөө үйлдэл хийвэл цагдаад хандаарай

Хуваалцах:
Гар утасны дэлгэц харлах, өөрөө үйлдэл хийвэл цагдаад хандаарай

“Үнэгүй кино үзээрэй”, “Та азтан боллоо”, “Сугалаанд оролцож урамшуулал аваарай”, “Тэтгэмж олголоо”, “Мэдээллээ шинэчил” гэх мэт анхаарал татсан мэдээлэл бүхий холбоосыг цахим орчинд байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, иргэдийг хуурамч холбоос дээр даруулж, гар утсанд нь хортой программ суулгах замаар төхөөрөмжийг нь зайнаас удирдаж, банкны данснаас нь мөнгө шилжүүлэх шинэ төрлийн залилан эрчимжжээ.

Иймд иргэдийг үл таних, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх, гар утсандаа аливаа аппликейшнийг зөвхөн албан ёсны Play Store болон App Store-оос татаж суулгахыг зөвлөж байна.

Мөн гар утасны дэлгэц гэнэт харлах, өөрөө үйлдэл хийх зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл интернэт холболтоо нэн даруй салгаж, банк болон цагдаагийн байгууллагад хандан, интернэт банкны үйлчилгээгээ түр хаалгах шаардлагатайг анхаарууллаа.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх