
Монгол орны нийт гол, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтсон ч дээгүүр нь явган болон автомашинтай явах боломжтой болж зузаараагүй байна. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 18 хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, гол, нуурын усанд суусан 42 дуудлага онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Аврагчид уснаас 117 хүн аварч, 48 тээврийн хэрэгслийг татан гаргав.
Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







