Багахангай, Төв аймгийн эрчим хүчний гэмтлийг 19.00 цаг гэхэд хэвийн болгоно

Хуваалцах:
Багахангай, Төв аймгийн  эрчим хүчний гэмтлийг 19.00 цаг гэхэд хэвийн болгоно

Багахангай дүүрэг, Төв аймгийн Баян, Баянжаргалан, Баянцагаан сум, төмөр замын долоодугаар зөрлөгийг эрчим хүчээр хангадаг 110/35 кВ-ын Багахангай дэд станцын 40 МВА чадалтай трансформаторын 110 кВ-ын талын оруулгын хэсэгт ноцтой гэмтэл гарч, тосны битүүмжлэл алдагдсаны улмаас трансформаторын тос их хэмжээгээр гоожиж, тоног төхөөрөмжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах боломжгүй болсон.  "ЦДҮС" ТӨХК-ийн мэргэжилтнүүд өнөөдөр 06:00–19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хангамжийг түр тасалж, гэмтлийг бүрэн арилгахаар ажиллаж байгаа бөгөөд 19:00 цагаас өмнө залгаж, хэвийн болгохоор төлөвлөж байна. Дулаан болон хэрэглээний халуун ус зэргийн генератор залгаж түр шийдвэрлэсэн хэмээн мэдээллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх