Битүүмжилсэн автомашиныг 375 сая төгрөгөөр зарж, залилжээ

Хуваалцах:
Битүүмжилсэн  автомашиныг 375 сая төгрөгөөр зарж, залилжээ

“Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тодруулбал, иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн боловч тухайн автомашин ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй, прокурорын шийдвэрээр биүүмжилсэн байжээ.  Иймд иргэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа өмчлөгчийн мэдээлэл, барьцаа, битүүмжлэл болон бусад эрх зүйн хязгаарлалттай эсэхийг шалгаж, гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулъя.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх