
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилох саналыг өнөөдөр УИХ-ын чуулганд танилцуулна. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ажлаа өгөхөө мэдэгдэж, өөрийн нэр холбогдоод буй хэргүүдийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнгөрөгч лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн байдаг. Ийнхүү өчигдөр шөнө МАН-ын Удирдах зөвлөл цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд эл томилгоогоо танилцуулж, захирамжилснаар томилгоо хүчин төгөлдөр болно.


















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn







